Орос Украины мөргөлдөөн эхэлсэн хоёрдугаар сараас хойш дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар таван сая гаруй иргэн Украин улсыг орхиод байна гэж НҮБ-аас мэдээлэв. Дүрвэгсэд хөрш зэргэлдээх орнуудыг зорьж байгаа ба дийлэнх нь Польш руу явж байна.
- Польш улс 2,825,463
- Румын- 757,047
- ОХУ- 549,805
- Унгар- 471,080
- Молдав- 426,964
- Словак- 342,813
- Беларус улс 23,759 дүрвэгч хүлээн авчээ.
Зарим хүн Молдаваас Румын руу аялсан тул дээрх тоо давхардсан байж болох аж. Эдгээр орныг анх зорьсон иргэд ч Европын бусад орнууд руу аялсан байх магадлалтай хэмээн НҮБ-аас мэдээлэв.
Украинтай хиллэдэг орнуудад очиж буй дүрвэгсдийг хүлээн авах найз нөхөд, хамаатан садан байхгүй бол Дүрвэгсдийг хүлээн авах төвд байрлуулна. Хүлээн авах төв нь тэдэнд хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, цаашдын аяллаа төлөвлөх талаар мэдээлэл өгч байна.
Эх сурвалж: bbc.com