Энэ оны улсын төсвийг тодотгосноор төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль болно гэж Засгийн газар үзэж байна. Хуулийн төсөлд хэмнэлт хийх олон заалт багтсаны нэг нь Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглосон заалт юм.
Хотын дарга зургаан орлогчтой. Тэднээс хоёрыг нь л авч үлдэх боллоо.
-Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн
-Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогчоор З.Төмөртөмөө,
-Нийслэлийн Засаг даргын Орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч даргаар Б.Сүхбаатар,
-Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч даргаар Р.Дагва,
-Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах, зам, тээврийн асуудал хариуцсан орлогчоор Б.Одсүрэн,
-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаар орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогчоор П.Баттөр тус тус ажилладаг юм.