Өчигдөр буюу 4-р сарын 28-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын алба өөрийн орныхоо эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд 2022 оны 5-р сарын 1-нээс 2023 оны 3-р сарын 31 хүртэл нүүрсний импортын татварыг түр тэглэх бодлого хэрэгжүүлэхээр болсоноо зарлав.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын албаны мэдээлснээр өмнө нь 3%, 5%, 6%-ийн татвар ногдуулж байсан импортын нүүрсийг энэ удаад тэглэх боломжтой гэнэ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комис уг шийдвэрээ: “Нүүрсний импортын тарифыг шинэчлэн тогтоосноор сүүлийн үед үүсээд байгаа гадаад дотоодын ээдрээтэй нөхцөл байдлыг даван туулах, нүүрсний импортыг дэмжих, нүүрсний нийлүүлэлтийн баталгааг бэхжүүлэхэд ач холбогдлоо өгнө” гэж тайлбарлажээ.