ОХУ Украин дахь цэргийн ажиллагааг тавдугаар сарын 9-ний Ялалтын баяраар дуусгах зорилго тавиагүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн “Медиасет” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
“Манай цэргүүд ямар нэг өдөрт, тэр дундаа “Ялалтын баяр”-т баригдан үйл ажиллагаагаа зохиомлоор тааруулахгүй” гэж Лавров хэлсэн байна.
Ярилцлагын үеэр сайд Лавров “Хэрэв тэр /Володимир Зеленський/ неонацист батальонууддаа гэмт хэргийн шинжтэй тушаал өгөхөө больж, бүх иргэнийг суллаж, эсэргүүцлийг нь болиулбал энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулж чадна” гэжээ.
Сэтгүүлч Лавровоос “ОХУ Ерөнхийлөгч Зеленськийг бууж өг гэсэн байр суурь дээр бат зогсож байна уу, мөн энэ нь энх тайван тогтоох гол нөхцөл мөн үү” гэж лавшруулан асуухад тэрээр “Бид түүнээс бууж өг гэж шаардаагүй. Түүнээс бид бүх иргэнийг суллаж, тэмцлээ зогсоох тушаал өгөөхийг шаардаж байна” гэж Лавров хэлжээ.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд ОХУ Украинын дэглэмийг солихыг эрмэлзээгүй гэв. “Украины дорнод зүгт аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэж байгаа бөгөөд ингэснээр тус улсын цэрэгжилт ч, нацизм ч тус улсыг заналхийлэхгүй. Улмаар Украины нутаг дэвсгэрээс Оросын холбооны улсад ч аюул заналхийлэхгүй байгаасай гэж хүсэж байна” гэжээ.
Эх сурвалж: ВВС