БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтнууд Ши Жиньпиний COVID-19-ийн халдварын эсрэг стратегийг шүүмжлэхгүй байхыг анхааруулсан байна.
Эдийн засгийн өсөлтийг хадгалахын тулд хязгаарлалтын арга хэмжээг сулруулах талаар шахалт улам нэмэгдсээр байгаа юм.
Тодруулбал: БНХАУ-ын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд Ши Жиньпинтэй уулзах үедээ COVID-19-ийн халдварын тархалтын эсрэг бодлогыг эсэргүүцэж, эсвэл шүүмжилсэн үйлдэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн хөл хорионд тулгуурласан цар тахлын эсрэг арга хэмжээг дэмжиж байгаагаа тодотгожээ.
Дэлхий даяар цар тахлын эхний хоёр жилд COVID-19-ийн шалтгаант нас баралт 15 сая давсан гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлсэн юм. Энэ нь 500 хүн тутмын нэг нь COVID-19-ийн шууд болон шууд бус шалтгаанаар нас барсан гэсэн үг аж.
Энэхүү тооцооллыг гаргахдаа цар тахлын үеэр үүссэн эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан хүмүүсийн тоог багтаажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинэ тооцоолол COVID-19-ийн шалтгаант нас баралтын албан ёсны тооноос хоёр дахин өндөр байгаа ажээ.
Засгийн газруудын мэдээлсэн статистик мэдээллээр дэлхий даяар COVID-19-ийн халдварын шалтгаант нас баралт 6.2 сая даваад байгаа юм.
Bloomberg mongolia