Хэдхэн хоногийн өмнө Европын холбооны ерөнхийлөгч Фон дер Лейен “Ирэх сард Европын холбоо Украиныг элсүүлэх саналын талаар өөрийн байр суурийг илэрхийлнэ” гэж мэдэгдлээ.
Фон дер Лейен дээрх байр сууриа илэрхийлснээс хойш удалгүй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Украин ЕХ-нд элсэхэд хэдэн арван жил шаардлагатай байж мэднэ” гэж мэдэгдэв.
Францын Ерөнхийлөгч Макрон “Маргааш ЕХ Украинд “нэр дэвшигч улс”-ын статус олголоо ч гэсэн түүнийг олгох эсэхээ шийдэх үйл явц аль хэдийн эхэлсэн. Мөн би ч гэсэн Украиныг ЕХ-д нэгдэх үйл явцыг хурдан урагшлуулахыг хүсэж байна. Гэхдээ бүх үйл явц хэдэн жил, бүр цаашлаад хэдэн арван жил үргэлжилж магадгүй гэдгийг бүгд мэднэ” гэжээ.
Тэгэхээр энэ зөвхөн Францын Ерөнхийлөгч Макроны байр суурь уу, эсвэл ЕХ-ны гишүүд ийм байр суурьтай байгаа юу гэдэг нь тун удахгүй мэдэгдэх байх.