Кени улсын Найроби хотын хурдны зам 5-р сарын 14-нд туршилтын журмаар ажиллалаа. Хятадын компанийн гэрээгээр байгуулж буй Зүүн Африкийн анхны хурдны замын нийт урд нь 27.1 км бөгөөд Жомо Кениата олон улсын нисэх онгоцны буудал, Найроби хотын худалдааны төвийн бүс, ерөнхийлөгчийн ордны ойр хавийн бүсийг холбосон бөгөөд цагт 80 км-ын хурдтай байхаар зураг төсөл хийсэн юм. Уг хурдны зам нэвтэрснээр хотын төвийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг эрс багасгаж, автомашины зорчих зардлыг бууруулан, хотын үйл ажиллагааны үр ашгийг ихээр дээшлүүлэх юм байна.
Кенийн Зам тээвэр, дэд бүтэц, орон сууц, хотын хөгжил, олон нийтийн ажил төрөл хариуцсан яамны сайд Жеймс Мачариа Найроби хотын хурдны замын туршин ажиллуулах ёслол дээр хэлэхдээ, энэ бол түүхт чанартай төсөл, Кени,Хятад хоёр орон дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар сайн сайхан хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Найроби хотын хурдны зам ашиглалтад орсны дараа хотын хөгжлийн эрч хүч ихээхэн нэмэгдэж, Кени улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих болно гэжээ.
Кени улсын засгийн газар, нийгмийн хөрөнгийн хоорондын хамтын ажиллагааны анхны төсөл болох Найробийн хурдны замыг Хятадын Зам гүүр инженерийн ХХК болон Кенийн засгийн газар “бүтээн байгуулалт-ашиглах-шилжүүлэх” загвараар хамтран байгуулж байгаа юм. Төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг Хятадын тал хариуцан гүйцэтгэх бөгөөд төслийн концессын хугацаа 30 жил, үүнд 3 жил барьж байгуулан, 27 жилийн ашиглалтын хугацаатай юм. Хугацаа дууссаны дараа төслийн хөрөнгө, байгууламжийг Кенийн талд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх юм.