Дифлимп 24 дэх удаагийн наадам /дүлий иргэдийн олимп/ Бразил улсын Касиос до Сул хотноо зохион байгуулагдаж байна. Энэ наадмаас өчигдөр Монголын тамирчин Намдагдоржийн Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65кг-д алтан медаль хүртжээ. Тэрээр өмнөх дифлимпт буюу 2017 оны наадамд мөнгөн медаль хүртэж байсан. Энэ олимпын хошой медальтай хоёр дахь монгол хүн болж байна.