Эмээлт захын мах боловсруулах асуудлаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ:
Бид мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж экспортлох зөвшөөрөл олгодог. Гарал үүсэл дээр мөшгих систем ажлуулж байна. Манай зүгээс хоногийн 24 цагт мах сүүн дээр хяналт тавьдаг. Эмээлт зах дээр байгаа мах дулааны аргаар боловсруулсан мах гэж ярьж байгаа. Дулааны мах жингийн алдагдалтай болчихсон байдаг. Үүнийг мал эмнэлэг хяналт тавьж чадахгүй. Шинжилгээнд хамрагдсаны дараа экспортонд гаргадаг. Шинжилгээнд тэнцээгүй тохиолдолд хилээр гаргахгүй гэв.