Энэтхэгийн төрийн компани болох NHAI автозамыг маш богино хугацаанд тавьж, Гиннесийн амжилт тогтоосон талаар India Times мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн Махараштра мужийн Амравати болон Аколаг холбосон 75 км замыг энэ компанийнхан 105 цаг цаг 33 минут буюу таван өдөр ч хүрэхгүй хугацаанд барьж дуусгасан байна. Энэ ажлыг хөндлөнгийн зөвлөгч зэрэг нийт 720 ажилчны бүрэлдэхүүнтэйгээр, өдөр шөнөгүй ажиллаж дуусгасан гэж Энэтхэгийн Тээврийн сайд Нитин Гадкари мэдэгджээ.
Хоёр эгнээ, хатуу хучилттай, тууш үргэлжлэх 75 км асфальбетон замын ажил зургадугаар сарын гуравны 07:27 цагт эхэлж, зургадугаар сарын долооны 17.00 цагт дууссан байна.
Өмнө нь, засмал замыг хамгийн богино хугацаанд барьж дууссан дээд амжилтыг Катар тогтоож байсан гэнэ. Катарт 25,275 км замыг 2019 оны хоёрдугаар сард эхлэн, 10 өдрийн дотор барьж дуусгажээ.