Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Х.Баттулга гэдэг хүн АН-аас нэр дэвшиж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдон дөрвөн жил ажилласан. Хуулиар төрийн тэргүүн тухайн нэр дэвшсэн намаасаа түдгэлздэг. Бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа тухайн улс төрийн намд хандаж, албан ёсоор өргөдөл хүсэлтээ гаргаж, намын гишүүнчлэлээ сэргээдэг. Харамсалтай нь Х.Баттулга гэдэг хүн өнөөдрийг хүртэл АН-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй.
Түүнийг АН-д гишүүнээр элсүүлсэн намын шийдвэр тогтоол гараагүй” гэлээ.