Орон нутгийн цагаар 6-р сарын 17-нд В.Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Барууны орнууд улс төр, эдийн засгийн талаар мөнхийн ноёрхлоо хадгалахыг хүсэж байна. Тэд Сири, Ливи, Ирак, Югослав зэргийн бусад улс орны бүрэн эрх, оршин тогтноход заналхийлж байна. Барууныхан түүхийн урсгалыг хориглохыг оролдож байгаа. Гэхдээ өнөөдрийн олон улсын улс төр, эдийн засгийн өөрчлөлт нь бүтцийн болон хувьсгалт шинж чанартай юм” гэж В.Путин хэлэв.
Мөн тэрээр “Хориг арга хэмжээ нь “хоёр талдаа иртэй сэлэм” юм. Хоригийг таагүй улс орныхоо эсрэг ашиглаж болох бөгөөд Европын компаниуд ч бай болж магадгүй юм. ЕХ өөрийн эдийн засагтаа ч цохилт өгсөн.
Өнөөгийн инфляц, үнийн огцом өсөлт, үр тарианы хямрал, түлш, шатахуун зэрэг асуудал нь АНУ болон барууны орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын тогтолцооны асуудал юм.
Оросын улс төрийн бүрэн эрхт байдал, эдийн засгийн тусгаар чанарыг хадгалах нь маш чухал. Хориг арга хэмжээний нөхцөл байдал Орост шинэ боломжуудыг нээх болно” гэж В. Путин хэллээ.