• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно

by undesten
2022-06-20 15:04
in Ярилцлага
0
А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед хамгийн ачаалалтай, иргэн бүрд хүрч ажилласан яамдын нэг байлаа. Үйл ажиллагааны цар хүрээгээрээ олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Нийгэмд чиглэсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан ажилладаг учраас танай яам үргэлж анхаарлын төвд байдаг. Яамны зүгээс хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Хүн амын олонх хэсэгт хамаардаг нийгмийн халамж, хамгааллын асуудлаар эхэлж асууя. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр онцлох ямар ямар зохицуулалт оруулахыг зорьж байгаа вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээ маш өргөн. Нарийн яривал, хүүхэд эхийн хэвлийд байхаас эхлээд, мэндэлсний дараах үе, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд төрүүлсэн ээжүүд болон гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ахмадын асуудал гэх мэт тухайн хүний амьдралын бүхий л цаг үетэй холбоотой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд бид томоохон хуулийн төслүүдийг боловсруулж заримыг нь батлуулаад байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Энэ хууль халамжийн бодлогыг цэгцлэх, хүн амын зорилтот бүлэгт чиглүүлэх тал дээр өөрчлөлт гаргах эрх зүйн чухал алхам болно гэж үзэж байна.

-Нийгмийн эмзэг хэсгээ халамж­лах нь төрийн үүрэг ч халамж хавт­гайрлаа гэсэн шүүмж­лэл хөндөгдөж байдаг. Ингэхэд манай улс ДНБ-ийхээ хэдэн хувийг халамжийн бодло­год зарцуулдаг вэ? 

-Халамжийн мөн чанарыг эхлээд харах ёстой. Төрөөс халамж авах үнэхээр хэрэгцээ, шаардлагатай хүндээ хүрч байгаа бол тэр халамж мөн. Энэ тохиолдолд халамж үр дүнтэй, чанартай байх тухай яригдана. Харин төдийлөн хэрэггүй хүнд очоод байгаа бол тэр халамж биш, тогтолцооны гажуудал. Засах хэрэгтэй. Халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэл бий. Энэ бол бид тогтолцоондоо зарим өөрчлөлт хийх шаардлагатай болсныг харуулж байна. Энэ нь халамжийг бууруулах бус, халамж хүртэгсдийн хүрээг хумих тухай юм. Халамж хэрэгтэй хүндээ очих ёстой, үр дүнтэй байх ёстой гэсэн бодлогыг мөрдлөг болгоход бид анхаарч байна.

 Сүүлийн арван жилийн статистик үзүүлэлтээс харахад Монгол Улс нийгмийн халамжид ДНБ-ий дунджаар хоёр хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулж, Нийгмийн хамгааллын сангаар дамжуулан иргэддээ олгосон байдаг.

Харин 2020 онд “Ковид-19” халдвар дэгдсэн учраас төр, засаг хүн амаа цар тахлын эрсдэлээс хамгаалж, айл өрхийн орлогыг дэмжихийн тулд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлэн олгосон. Мөн хүнс, тэжээлийн дэмжлэгийг хоёр дахин, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн учраас ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгө  зарцуулсан байна.

2021 онд ч нийгмийн халамжид ДНБ-ий долоон хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан. Цар тахлын нөхцөл байдал бүтэн жил үргэлжилж, нөхцөл байдал хүндэрсэн учраас 2021 онд энэ үзүүлэлт өссөн. Хөл хорионы дэглэмийн үед иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины нэгдүгээр тун хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Энэ шийдвэрүүд бүгд Нийгмийн халамжийн сангаар дамжиж хэрэгжсэн учраас халамжийн зардал өгссөн. Халам­жийн бодлого “Ковид-19” цар тахлын үед зөвхөн зорилтот бүлэгт бус иргэн бүрд хүрсэн.

-“Ковид-19” цар тахлын сөрөг нөлөө, төрийн дэмжлэгүүд өнгөрсөн хугацаанд өргөн хэрэгжсэн. Гэхдээ ердийн үед хүн амын яг хэдэн хувь нь халамжийн бодлого, шийдвэрт хамрагддаг юм бол?

-Ердийн үед хүн амын 60-70 хувьд халамжийн бодлого хүрдэг. Гэхдээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн 60 хувь нь зорилтод бус бүлэгт очдог гэсэн судалгааг ҮСХ, Дэлхийн банк гаргасан байдаг. Манай Нийгмийн халамжийн санд 12 нэр төрлийн 72 үйлчилгээ багтаж байна. Эдгээр үйлчилгээг ангилж үзвэл тухайн иргэний амьжиргаанаас үл хамааруулж олгодог тэтгэвэр, тэтгэмж олон бий.

Жишээлбэл, яг өнөөдрийн нөхцөлд хүүхдийн мөнгийг тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна. Гэртээ хүүхдээ асарч байгаа ээж, аавуудын тэтгэмж, одонтой ээжийн мөнгө, ахмадуудад олгодог Насны хишиг гэх мэт тэтгэмжийг мөн л тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран олгож байна. Энэ бүхнээс харахад манай халамжийн бодлого үнэхээр зорилтот бүлэгтээ чиглэж чадаж байна уу гэдэг асуулт гарна.

Хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн бодлогууд халамжийн бусад бодлоготой холилдож ирсэн учраас халамжийн үйлчилгээ үр дүн багатай байгаа юм. Тиймээс энэ хоёр бодлогыг салгах асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах асуудлыг онцгой анхаарч байна.

Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж байна

-Хүнсний талон, хүнс тэжээлийн дэмжлэг гэсэн халамжийн үйл­чил­гээг зарим иргэн огт мэдэхгүй явж ирсэн байхад зарим нь бүр олон жил хамрагдсан, давхар авдаг гэсэн мэдээлэл ил болж байсан. Үүнийг цэгцэлж амжсан уу?

-Хүнс тэжээлийн дэмжлэгийг өдөрт авах ёстой илчлэг, шим тэжээлээ авч чадахгүй байгаа, орлого нь хүрдэггүй айл өрхүүдэд олгох ёстой. Намайг ажлаа авч байхад улсын хэмжээнд 250 мянга орчим хүн энэ дэмж­лэгийг авдаг байсан. Энэ бол хүүхдийн мөнгөний дараа орох иргэдийн хамгийн өргөн хамрагддаг халамжийн үйлчилгээ. Нөгөө талдаа хавтгайрсан халамж гэж нэрлэгдээд, нийгэмд бухимдал үүсгэж байдаг.

Тиймээс бид 2021 оны долдугаар сард Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмаа шинэчлээд, хугацаа зааж өгсөн. Өмнө нь энэ дэмжлэгт тухайн айл өрх нэг л хамрагдсан бол хугацаагүй авдаг тогтолцоо үйлчилж байсан. Үүнийг бид өөрчилсөн. Герман улсын загварыг нэвтрүүлсэн. Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагддаг тухайн иргэнд хоёр жилийн хугацаа өгнө. Энэ хугацаанд түүнийг тодорхой чиглэлээр сургаж ажлын байр санал болгоно. Хөдөлмөр эрхлэх чадвартай ч ажил хийхээс татгалзвал тухайн иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна. 

Бид хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмаа шинэчлэн хэрэгжүүлснээс гадна хүмүүст хүргэх арга хэлбэрээ ч бас өөрчилсөн. Өмнө нь цаасан талоноор, тендерт шалгарсан цөөн хэдэн дэлгүүрээр олгодог байсан. Харин одоо хүнс тэжээлийн дэмжлэгийн мөнгө иргэдийн дансанд ордог болсон. Тэд картаа уншуулаад И-баримт хэвлэдэг бүх дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж болно. Ингэснээр энэ үйлчилгээ ил тод, хүртээмжтэй, сонголттой болсон.

-Хүнс тэжээлийн дэмжлэг авдаг айл өрхийн тоо өнөөдөр улсын хэмжээнд хэдээр тоологдож байгаа вэ?

-Бид журмаа шинэчилж, шалгуу­раа өөрчилснөөр хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн тоо 80 мянгаар буурсан. Ингэснээр жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байгаа юм. Эхлээд бид тухайн өрх хэдэн ам бүлтэй вэ, гэр бүлд нь хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэн бий юү, яагаад халамж авах болов гэх мэт асуудлыг нарийвчлан судалсан. Дараа нь хүмүүст зөвхөн халамж өгөөд орхих биш, хөдөлмөрт уриалах ёстой гэдэг зорилтыг тавьж “Халамжаас хөдөлмөрт шилжих” бодлогыг баримталсан.

Айл өрхийн амьжиргааг тодорхойлох аргачлалын талаар энд ярих ёстой. Хэдэн жилийн өмнө төрийн албан хаагчид айл өрхөөр явж эд хөрөнгөөр нь тухайн өрхийн амьжиргааг тодорхойлж байсан юм. Энэ өрх машинтай юу, хөргөгчтэй юү, тоос сорогчтой юу гэх мэт асуулгаар хийсэн судалгаа сүүлийн жилүүдэд шинэчлэгдээгүй. Энэ төрлийн судалгаа өндөр өртөгтэй, үр дүн багатай. Тиймээс бид төрд байгаа бэлэн мэдээллийн сангаа ашиглаж, тухайн өрхийн амьжиргааг тодорхойлох шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж байна. Тухайн өрхийн орлогын, орон сууцны, тээврийн хэрэгслийн, малын тоо толгойг харуулсан бүртгэл, мэдээллийн сан төрд бэлээхэн бий. Түүнийг бид ашиглаж ухаалаг арга хэлбэрт шилжих ёстой.

-Ажлын байр бол энэ цаг үеийн бас нэг толгойн өвчин бол­сон асуудал. Ажил эрхлээд амьжир­гаагаа дэмж, сургаад, ажлын байрыг чинь олж өгнө гэсэн ийм хандлагыг иргэд хэр зэрэг нааш­тай хүлээн авч байх юм?

-Монгол Улсад нэг талдаа ажлын байр нь нээлттэй ч ажиллах хүчний хомстол бий болсон байна. Нөгөө талд залууст тогтвортой ажлын байр хэрэгтэй байсаар байна. Энэ зөрүүг ойртуулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцүүлэхийн тулд олон зүйлийг хийх шаардлагатай. Мэдээж хүмүүс ажил хөдөлмөр эрхлээд амьдралаа өөрчлөхийг хүсдэг. Ялангуяа залуус. Гэвч арга эвээ олохгүй байгаа залуус олон бий. Ажлын байранд ур чадвараар гологдох нь ч бий. Харилцаа хандлагаараа тэнцэхгүй нь ч бий. Тиймээс ажил хийх хүсэлтэй залуусаа бид дэмнээд өгөх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас 18-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийг хэрэгжүүлж байна.

Харилцаа, хандлага, багаар ажиллах чадвар, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдыг ойлгож хүлээн зөвшөөрөх байдал гээд сургуулийн ширээний ард төдийлөн эзэмшдэггүй ур чадварууд орчин цагийн ажлын байранд маш чухал болсон. “Оролцоо” төсөл залуусын Soft skills буюу эдгээр зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд түлхүү чиглэж байгаа. Залуусыг сургаж, үйлдвэрлэлийн дадлага хийлгээд ажлын байранд зуучилна. Тухайн ажлын байрандаа тогтвортой ажиллавал ажил олгогч болон ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамруулж дэмжих бодлого давхар хэрэгжиж байгаа юм.

-Шийдвэр гаргах түвшинд ч, нийгэмд ч өнгөрсөн 30 жилийн хямрал, түүнээс үүдсэн гажуудал, хохирлыг хөнддөг болжээ. Энэ гажуудал хөдөлмөрийн зах зээлд илүү мэдрэгдэж байдаг. Салбарын сайдын хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ. Бас яавал засаад, сайжруулчих боломжтой гэж үзэж байгаа бол?

-Сүүлийн жилүүдийн статис­тикаас харахад манай улсын хөдөлмөрийн зах зээлд жилд ойролцоогоор хөдөл­мөрлөх боломжтой, хөдөл­мөрийн насны, ажил хөдөлмөр эрхлээгүй 100 мянга орчим иргэн бүртгэгдсэн бай­даг. Гэтэл нөгөө талд нь 40-50 мянган ажлын байр нээлттэй зарлагдсан ч ажил горилогч орж ирдэггүй.

Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ хоёрын нийцэл алдагдчихсан байгааг харуулж байна л даа. Залуус ажлын байрны зах зээл нь ханачихсан мэргэжлээр сурч төгсөөд байгаа нь нэг талдаа ажилгүйдлийг нэмэх болсон. Ялангуяа, их дээд сургуулийг нийгмийн чиглэлээр, эдийн засагч, хуульч, сэтгүүлч, улс төр судлаач мэргэжлээр төгссөн залуус ажлын байргүй байна.

Гэтэл яг бүтээн байгуулалтын салбарынхан цахилгаанчин, гагнуурчин, уурхайд ажиллах техни­кийн мэргэжилтэн, зам засвар, барилгын ажилчид болон тогооч, үйлчлэгчийн ажлын байрны санал тавиад хүнээ хүлээгээд байдаг болсон. Энэ бол бидэнд мэргэжлийн боловсролын салбараа түлхүү хөгжүүлэх ёстойг сануулж байна. Жишээлбэл, Герман улс төгсөгчдийнхөө 70 хувьд мэргэжлийн боловсрол эзэмшүүлж, 30 хувийг нь их, дээд сургуульд элсүүлдэг бол Монгол Улс эсрэгээрээ, төгсөгчдийн 70-80 хувь нь их, дээд сургуульд элсүүлээд үлдсэн 20-30 хувь нь мэргэжлийн боловсролыг сонгож байна.

Бүтээн байгуулалтын салбарынхан аргаа бараад барилгачин, зам гүүр барих хүчийг гаднаас авч байна шүү дээ. Гэтэл Монгол Улсад ажилгүй залуучууд ийм олон байхад гаднаас ажиллах хүч авлаа гэсэн шүүмжлэл гараад ирдэг. Яг ханцуй шамлан бү­тээн байгуулалт хийх ажлыг их, дээд сургууль төгссөн залуучууд хийхгүй байна. Үүнийг хаана хаанаа ойлгоод, багш нар, эцэг эхчүүд ч хүүхдүүдээ их, дээд сургуульд хэрэгцээ нь ханасан мэргэжлээр сургана гэхээс илүү найдвартай, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургах тухай бодох цаг болжээ.

Хүний хандлагын саад л тулгардаггүй бол дэвшил гарна

-Салбарын сайдаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааны талаар асуух­гүй өн­гөрч болохгүй. Хөгжлийн бэрх­шээлтэй иргэд рүү чиглэсэн ямар бодлогыг хэрэгжүүлж байгаа вэ?

-Монгол Улсад 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ бол нийт хүн амын 3-4 хувь гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлийн хувьд 53 хувь нь олдмол буюу хожим үүссэн байдаг юм. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудал бий. Тэдгээрийн нэг нь ажлын байр. Хөдөлмөрийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан заалтууд бий. Байгууллага, аж ахуйн нэгж 25-аас дээш ажилтантай бол нийт ажиллагсдын дөрвөн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна, ажиллуулаагүй бол ажлын байрны төлбөр төлнө гэсэн хуулийн зохицуулалттай.

Мөн “Хэрвээ хөдөлмөрийн бэрхшээл­тэй хүний бий болгосон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авбал тэр хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөгдөнө” гэсэн агуулгыг шинээр оруулж өгсөн. Манай яамны харьяанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлаг гэсэн тусдаа бие даасан агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Мөн бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь санаачилга, ТББ, ААН-үүдтэй хамтран бизнес эрхлэлтийг дэмжих бодлогууд хэрэгжүүлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны асуудал биш. Эрүүл мэндийн яам болон БШУЯ-тай бид бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах ёстой юм. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлбэл сэргээн засах боломж өндөр байдаг. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг цогцоор харж байж хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгож чадна.

Хувь хүний хувьд ч, салбар хариуцан ажиллаж байгаа хүний хувьд ч би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн идэвх санаачилгыг магтаж, биширдэг. Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгмээс нууж, хаадаг байсан бол одоо эсрэгээрээ “Би хүүхдээ хөгжүүлье, илүү нээлттэй болгоё, яагаад миний хүүхдийг оролцуулахгүй, ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ” гэдэг асуудлыг тавьж, хүүхдийнхээ төлөө явдаг болсон.

Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловс­ролд төр ч, ар гэрийнхэн нь илүү сайн анхаардаг болмоор байна. Үнэхээр хүнд бэрхшээлтэй биш л бол хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт хамруулах боломжтой болсон. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан брайл үсэгтэй компьютер, текст бичвэрийг шууд аудио болгож авианд буулгах технологийн шийд­лүүд ч бий болсон байна.

Бид хүүхдээ сайн боловсролтой болгож чадвал ирээдүйд ажлын байранд нь  санаа зовохгүй болно. Тиймээс Боловсролын хууль, Нийгмийн хамгааллын хууль, Эрүүл мэндийн үйлчилгээний гэх мэт хуульд бид хүртээмжийн асуудлыг тусгаж ирэх намрын УИХ-ын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Манайхыг бас хөгжлийн бэрх­шээл­тэй иргэндээ ээлтэй биш гэж шүүмжилдэг. Байгууллагуудын гаднах зай талбай, шат довжоо, зам гүүр барих асуудалд компани, ААН-үүд арай л хайнга хандах юм?

-Монгол Улсад нийгмийн амьд­ралд шаардлагатай бүхий л зохи­цуулалтыг хууль тогтоом­жууддаа чамлахааргүй суулгаж өгч баталсан байдаг ч хэрэгжилтийн шатандаа удаашралтай, цаасан дээрээ үлдчихээд байгаа. Эдгээрийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудал байна. Үүнийг хууль тогтоомжид зааж өгсөн ч яг хэрэгжилтийн түвшинд очоод саар­даг. Гэхдээ сүүлийн үед тодорхой хэм­жээнд эерэг өөрчлөлт гарч байгаа. Жишээ нь, нийтийн тээврийн шинэч­лэлтийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ шинээр оруулж ирсэн авто­бусаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, тэргэнцэртэй иргэн түүртэхгүй орох боломжтой хэлбэрээр захиалсан байна. Энэ бол дэвшил, ахиц мөн. Бид Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд эрх зүйн том ахиц гарна гэж харж байгаа.

Хүүхдийн мөнгө халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу гэдгийг ялгах ёстой

-Хүүхдийн мөнгөний асуудлыг хүн бүр анхаардаг. “Ковид-19” цар тахлын эрчимжилтийн үед 100 мянга болгосон тэтгэмжийг буцаагаад 50 мянга руу буулгах, талыг нь хүүхдэд хуримтлал болгон өгөх гэх мэт асуудал ч яригдаж байгаа. Эцсийн шийдэл ер нь ямар байх бол?

-“Ковид-19” цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс иргэдээ хамгаалж, дэмжихийн тулд 2020 оны тавдугаар сард хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өмнө нь хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг. Одоо бол Засгийн газраас “Хуримтлалтай монгол хүүхэд” гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэ бодлого ямар учиртай вэ гэвэл, товчхондоо, хүүхдэд 50 мянган төгрөг олгоно. Бас Ирээдүйн өв сангаар баталгаажсан данстай болгон дансанд нь сар бүр 50 мянган төгрөгийн хуримтлал үүсгэж өгнө. Тухайн хүүхдэд олгож байгаа 50 мянган төгрөгийг бэлнээр нь авч болно. Хүүхдийн мөнгөө банканд хадгалдаг бол тэр дансандаа шилжүүлж болно. Мөн тусгай санд үүссэн хуримтлалдаа үлдээж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдэд өгч байгаа 50 мянган төгрөгийг хадгалж, зарцуулах нь тухайн гэр бүлийн сонголт юм. Харин таны хүүхдийг тусгай санд хуримтлалтай болгож ирээдүйг нь дэмжих үүргийг төр хүлээе гэж байгаа юм. Энэ бодлого ирэх долдугаар сараас хэрэгжих байсан ч Засгийн газар эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хойшлуулах шийдвэрийг гаргасан. Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно.

-Хүүхдийн мөнгө яг зорилтот бүлэгтээ, хүүхдүүдээ хүрч чаддаг уу гэсэн асуудал бас хөнддөг?

-Хүүхдийн мөнгийг захиран зарцуулдаг зарим эцэг, эхийг хариуцлагатай болгох шаардлага бий. Хүүхдийн мөнгөө аваад архи ууж, эргээд хүүхдээ хүчирхийлдэг асуудал үүсдэг. Гэхдээ олон биш, маш цөөн. Төрөөс олгож буй тэтгэмжийг зөвхөн хүүхдэд л зарцуулдаг байхын тулд зарим улс орон хүүхдийн мөнгөний тусгай карт гаргаж, карт нь хоол хүнс, соёлын үйлчилгээ, сурлага, спортын давтлага, өдөр өнжүүлэх гэх мэт зөвхөн хүүхдэд зориулсан үйлчилгээнд идэвхждэг аргыг нэвтрүүлсэн байдаг. Энэ хөтөлбөр их зөв зүйтэй санагддаг.

Гэхдээ  “Ковид-19” цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэл саараагүй байна. Энэ мөнгө олон айл өрхийн амьжиргаатай холбоотой байгаа учраас өнөөдөр энэ шийдлийг ярихад тохиромжгүй байна. Ер нь бол алсдаа ийм шилжилтийг бид хийх ёстой.

Гэрлэлтийн гэрээг хуульчилсан ч практик дээр огт хэрэгждэггүй

-Нийгмийн анхаарлыг яг одоо Гэр бүлийн тухай хууль татаж байна. Гэр бүл салалтын ард маш олон хүүхэд өнчирдөг учраас хүмүүс энэ хуулиас хариуцлагын тогтолцоо хүлээж байх шиг байна. Яам хуулийн төсөлд ямар өөрчлөлтийг онцлон багтаах гэж байна. Ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Гэр бүлийн тухай хууль иргэний харилцаатай шууд уялдаатай учраас энэ хуулийн төсөл дээр бид ХЗДХ-ийн яамтай хамтран ажиллаж байгаа. Хуулиар хариуцлагыг өндөржүүлэхээс өмнө бид залуучууддаа гэр бүлийн талаарх боловсрол олгох нь чухал. Нийгмээ төлөвшүүлэхийн тулд залуучуудыг зөвхөн гэр бүл болохын өмнө гэхгүй, магадгүй бүр ЕБС-ийн хөтөлбөрөөр дамжуулан өсвөр насан дээр нь гэр бүл төлөвлөлт болон хэрхэн яаж жирэмслэлтээс хамгаалах вэ, хэрхэн зөв төлөвлөлт хийж хамтын амьдралыг эхлүүлэх вэ гэсэн мэдлэг, мэдээллийг өгч байх нь зөв юм байна.

Бид эрт үед нь л анхаарахгүй бол нэгэнт гэр бүл зохиогоод асуудал үүссэний дараа хуулийн хатуу зохицуулалтаар барина гэдэг байж боломгүй асуудал. Гэр бүлийн тухай болон бусад хуулиар гэр бүлийн өмчийн харилцаа, гэр бүл болсноос хойш хамтдаа бий болгосон баялаг, хөрөнгийн эзэмшигч нь хэн байх вэ. Гэр бүл салах явцад хэн буруутай байв, тэтгэвэр, тэтгэмжийг хэн төлөх вэ гэдгийг зохицуулах нь зөв байх гэсэн байр суурьтай байна.

-Гэрлэлтийн гэрээг нийгэмд сайн таниулаад авсан үед хэврэг гэр бүл, төлөвлөлтгүй гэр бүл бий болох, салалт ихсэх, өнчин хүүхдийн тоо нэмэгдэх явдал багасах болов уу гэж хардаг?

-Одоо мөрдөж буй хууль тогтоомжид гэрлэлтийн гэрээний тухай заалт байдаг ч практик дээр огт хэрэгждэггүй юм. Иргэд маань ч энэ хуулийн заалтын талаар мэддэггүй. Тиймээс “Гэрлэлтийн гэрээтэй болох хэрэгтэй” гэж ярьдаг. Энэ гэрээг одоо практикт хэрхэн яаж хэрэгжүүлж дадах вэ гэдэг асуудал хүлээгдэж байгаа. Гэтэл манайхан гаднын хэвлэлээс Холливудын амьдрал, гэр бүл салалтын мэдээг байнга авдаг. Хөгжингүй орнууд гэр бүлээс гадуур төрсөн хүүхдийг ч орхилгүй, эцгийн хөрөнгийн тэдэн хувь ногдоно гэх мэт гэр бүлийн гишүүдийн өмчийн эрхийг үүсгэн хэрэгжүүлээд явж байдаг.

Энэ асуудал бол яах аргагүй тухайн нийгмийн хөгжлийн тодорхой үе шаттай холбоотой учраас Монгол Улс ч гэсэн одоо энэ асуудлыг ярьж эхэлж байна аа гэдэг чинь хөгжлийн зам дээрээ зөв явж байна аа гэсэн үг. Нөгөө талдаа манай гэр бүлийн асуудлаар мэргэшсэн хууль ч, өмгөөлөгчид зэрэгцээд ажиллах шаардлагатай байна гэж би харж байгаа.

Эх сурвалж:  МОНГОЛЫН ҮНЭН СОНИН /Д.ОТГОНЖАРГАЛ/

Related Posts

Х.Ганхуяг: Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй
Онцлох мэдээ

Х.Ганхуяг: Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй

2025-10-27 15:25
Т.Аубакир: Багш нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгөнөөс хасах асуудал яригдаж байна. Би үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн
Улс төр

2025-10-27 14:34
Дундаж цалингийн хэмжээ 2.7 сая төгрөг байна
Нийгэм

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно

2025-10-08 08:22
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай