Өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналыг Оросын сэтгүүлч Дмитрий Муратов, Филиппиний сэтгүүлч Мариа Ресса нар хүртэж байв.
Муратов нь Оросын хараат бус “Новая Газета” сонины эрхлэгч юм. Түүний эрхлэн гаргадаг сонин Украины дайнтай холбоотой Москвагийн эрх баригчдын хавчлага шахалтын улмаас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул гуравдугаар сараас хойш хэвлэгдэхээ болиод байгаа.
Дуудлага худалдаанаас олсон бүх мөнгөө тэр Украины хүүхдүүдийг хамгаалах Юнисефийн санд хандивлах юм.
Дуудлага худалдаа онлайн горимд үргэлжилж байгаа ба Даваа гарагийн байдлаар түүний медалийн зарах үнэ $550,000-ыг даваад байв.
Үнэ цаашдаа үргэлжлэн өсөж, хэдэн сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. 1901 оноос олгож эхэлсэн Нобелийн шагналыг нийтдээ 1,000 орчим эрхэм физик, хими, анагаах ухаан, утга зохиол, энх тайвны үйлсэд гаргасан амжилтаараа хүртэж байжээ.
ДНХ-ын бүтцийг нээлцсэнийхээ төлөө 1962 онд хүртсэн Нобелийн медалиа Жэймс Уатсон 2014 онд $4.76 саяар зарсан нь хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол байжээ.
Нобелийн медаль 175 грамм жинтэй, 23 каратын алтны орцтой бүтээгддэг ба бодит өртөг нь $10,000 болдог юм байна.
Эх сурвалж: Associated Press