ОХУ-ын армийн хоёр Су-30 байлдааны нисэх онгоц 7-р сарын 1-ний орой Севастополь хот орчмоос Хар тэнгисийн Могойт аралд хоёр удаагийн дайралт хийсэн гэж Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный хэлснийг Украины 24-р телевиз мэдээлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө өдөр нь, Могойт аралд явуулсан үүргээ нэгэнтээ дуусгасны зэрэгцээ татан гарч, НҮБ-аас Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг баталгаажуулахад нь нөхцөл боломж бүрдүүлэв гэж мэдэгдэж байсан юм. Харин Украины талын хэлснээр, Украины арми довтолгоо хийсэн тул ОХУ-ын арми Могойт арлаас явав гэсэн байна.