ОХУ-ын хувьд Эрчим хүчний асуудлаар Монгол Улсыг хараат байлгасан.
Тавдугаар цахилгаан станц барих талаар 50 жил яриад бүтэлтэй зүйл болсонгүй. 3.4 цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх гадны зээл тусламжыг “ах нар” зөвшөөрдөггүй. ОХУ-ын эрчим хүчний дэд сайд нь “Монголчууд цахилгаан станц авах гэж хөрөнгө зараад хэрэггүй.
Биднээс авч бай” гэж шууд тулгадаг. Энэ утгаараа усан цахилгаан станц барихыг шууд хорьдог. Тийм атлаа маш үнэтэй эрчим хүч, шатахуунаа хүчээр шахам өгдөг хэвээрээ. Дэлхийн хоригт орсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад айлчилж ойр байхыг сануулаад зогсохгүй, эдийн засгийн асар том дэмждэг үзүүлэхээ амлаад ШХАБ-д элсэхийг эеэлдэгээр сануулсан юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгөөмөр амлалтын хариуд Эгийн голын цахилгаан станц барихаар хамтран ажиллах, эрчим хүчний тусгаар тогтнолд дэмжлэг үзүүлэх, шатахууны үнийг бусад улсад өгдөг тарифаар өгөхийг хүсэв. Маш зөв хүсэлтүүд байсан учир Сергей Лавров юу хэлсэнгүй. Оросын дэмжлэг, амлалтууд амархан бүдгэрч, худлаа мэт санагдаад явчихсан шүү.
Б.Жаргалсайхан