Баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хорооноос мэдээлэл хийх үеэр НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийг хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл иргэд зүлгэн дээрээ иргэд тааваараа тухтай суух боломжтой. Гэхдээ хогоо замбараагүй хаяхгүй байвал илүү таатай орчин бүрдэнэ.
Стадионы суудлыг хөлөө тавих боломжгүй болгосон байна гэх асуудал олон нийтийн сүлжээгээр явж буй нь анхаарал татаж байгаа. Хоёр жилийн хугацаанд наадам зохион байгуулагдаагүй, засвар үйлчилгээ хийгдээгүй, целлойдин материалтай сандал нь суухаар бутарч унаад байсан тул бүгдийг сольсон. Суудалд хөлөө тавих зайгүй байна гэх асуудалд тайлбар өгөхөд суудлуудыг солиод бэхэлгээг хийгээгүй үеийн зургийг олон нийтийн сүлжээнд тавиад шүүмжлэл өрнөөд байгаа. Бэхэлгээ хийсний дараа суудлыг урагш нь шахах юм. Ингэснээр иргэд хөлөө тавих зай гарна.
Төв цэнгэлдэх хүрээлэн 60 жилийн өмнө баригдсан байгууламж, тиймээс шинээр л барихгүй бол давчуу байна гэх асуудлыг шийдэх боломжгүй” гэ