2022 оны долдугаар сарын 9-17-ны хооронд буюу баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатар хотын дөрвөн постоор 117,710 автомашин орон нутаг руу гарсан байна. Тодруулбал,
- Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13,796 автомашин
- Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69,675 автомашин
- Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14,124 автомашин,
- Хан-Уул дүүргийн Түргэний гүүрийн нэвтрэх цэгээр 14,115 автомашин тус тус гарчээ.
Ес хоногийн урт амралтын хугацаанд нийт 117,710 автомашин хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж нэг автомашинд 4-6 ам бүлтэй нэг машин зорчсон гэж тооцоолоход 670,270 орчим иргэн дотоодод аялсан байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ