-Өнөөдрийн байдлаар монгол төмс “Барс” зах дээр бөөний үнэ кг нь 1125, жижиглэн кг нь 1500, “Хүчит шонхор” зах дээр кг нь 2000 төгрөгийн үнэтэй байна.
-“Сансар” сүлжээ дэлгүүрт кг нь 2930,
-“Миний зах”-д кг нь 2500,
-“ИМарт”-д кг нь 1580,
-“Номин”-д кг нь 2499,
-“Бөмбөгөр” худалдааны төвд кг нь 2500,
-“Бокс малл”-д кг нь 2500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Эрэлт нийлүүлэлттэй холбоотойгоор төмсний үнэ цаашид дахин буурах төлөвтэй байна.
ШӨХТГ-аас ирэх жил шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх зөвлөмжийг ХХААХҮЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.