Өнөөдөр (2022.08.10) Засгийн Газрын ээлжит бус хуралдаан 11.30 цагт эхэлж улс төрийн шийдвэр гаргажээ.
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, гадаад харилцааны хүндрэл, Ерөнхий сайд агсан Шинзо Абегийн аллага гэх мэт олон асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Ийм үед Засгийн Газрын бүтцийн өөрчлөлтийг нэн яаралтай хийж, эдийн засагт шаардлагатай чухал алхмуудыг хийх ёстой гэж эрх баригч нам үзжээ.
Ерөнхий сайд Фумио Кишида тэргүүтэй шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг тун удахгүй зарлах төлөвтэй байна. Уг нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлт есдүгээр сард хийгдэх байжээ.
Гэвч ажилдаа хайнга буй сайд нарыг сольж, эрс өөрчлөлт хийхгүйгээр олон нийтийн дургүйцэл, бухимдал дарагдахгүй гэж тооцжээ.
Эх сурвалж: thesundaily