Энэтхэгийн Ченнай хотод 12 хоногийн турш үргэлжилсэн 44 дэх удаагийн Шатрын олимпиад өндөрлөлөө. Манай эрэгтэй баг дэлхийн 188 багаас 35 дугаар байрт, эмэгтэй баг 162 багаас 15 дугаар байрт шалгарлаа.
Ингэснээр Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр дэлхийд 24-д эрэмбэлэгджээ. Эрэгтэйчүүдээс гуравдугаар ширээнд Б.Гүндаваа 16-р байрт буюу “Топ-20”-д багтаж чадлаа. Мөн эрэгтэй баг “В” категоридоо зургадугаар байрт шалгарав.