С.Батцэнгэл турник дээр тасралтгүй 1111 удаа эргэж, Гиннессийн рекорд тогтоожээ. Энэхүү амжилтыг Гиннест 2022 оны зургаадугаар сарын 30-нд бүртгэсэн байна.
Тэрбээр үзүүлбэрээ 33 минут 30 секундийн хугацаанд гүйцэтгэжээ.
С.Батцэнгэл нь Зэвсэгт хүчний 327 дугаар цэргийн ангийн ахлагч бөгөөд зэвсэгт хүчний 101 жилийн ойгоор турник дээр 1,101 удаа эргэж байсан талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэв.
Дэлхийн амжилтын тухайд өмнө нь өндөр турник дээр эргэх төрөлд Армени улсын тамирчин 1,001 удаа тасралтгүй эргэж тогтоосон байдаг бол зургаадугаар сарын 30-нд Монголын тамирчин С.Батцэнгэл 1,111 удаа эргэж, Гиннесийн шинэ рекордыг эзэмших болжээ.
Монголоос Гиннесийн номд бичигдсэн зарим амжилтаас дурдвал,
- Гавьяат тамирчин М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэн амжилтаар,
- Оюун ухааны музейг байгуулагч З.Түмэн-Өлзий дэлхийн хамгийн олон шатар бүтээсэн анхны хүнээр бичигдсэнбол Ёкозуна асан Хакүхогийн таван дээд амжилтыг Гиннесийн номд бүртгүүлсэн байдаг.