Латви улсын Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевич твиттер хуудсаараа дамжуулан “Шенгений визтэй оросуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн” гэж жиргэжээ.
Одоогийн байдлаар Балтийн гурван улс болоод Польш улс Шенгений визтэй, визний хугацаа нь хүчинтэй байгаа оросуудыг хилээрээ нэвтрүүлэхээс татгалзаад байгаа юм.
Европын Комиссын зүгээс өнгөрөгч мягмар гаригт хуралдаж ОХУ-ын иргэдэд Шенгений виз олгох хөнгөвчилсөн журмыг цуцлахаар шийдвэрлэсэн бөгөөд тэдний зүгээс шийдвэр Европын Холбооны зөвлөлөөр батлагдаж, ирэх 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна.
Эх сурвалж: ТАСС