Томуугийн улирлыг угтуулан бэлэн байдлыг хангаж вирусийн эсрэг “Тамифлю” эмийн нэг жилийн нөөцийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас ЭМЯ болон ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө.
Томуу, Ковид-19 халдвар зэрэгцэн дэгдэлт үүсгэх, хүндрэл ихтэй явах магадлалтай байгаа тул бэлэн байдлыг ханган ажиллах шаардлагатай байгаа энэ үед эмийн нөөц бүрдүүлэхэд Япон улсын Засгийн газар болон Ази-Европын сан дээрх хандивыг илгээжээ.