ТАРХИА АМРААХ АРГУУД:
1. Өөрт тааламжтай дуугаа сонсох
2013 онд Роберто Марка, Линда Финкл нарын эрдэмтэд хамтран хөгжим сонсох нь стрессийг бууруулахад нөлөөтэй эсэхийг судлан стресс, сэтгэл түгших мэдрэмж багасдаг нь тогтоогджээ.
2. Тайван, гүнзгий амьсгал авах
Нүдээ аниад дөрвөн секундийн турш амьсгаа авч, дөрвөн секундийн турш авсан амьсгаагаа түгжиж, зургаан секундийн турш амьсгаагаа гаргаарай. Амьсгалын дасгал бол нэг төрлийн тайвшрал юм. Ялангуяа сэтгэлээр унах, сэтгэл түгшсэн үед амьсгалын дасгал хийж өөрийгөө тайвшруулж байгаарай.
3. Сэтгэл санаагаа онгойтол бичих
Зарим хүмүүс тухайн өдөр өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдэл, тохиолдсон асуудлаа бичиж байж тайвширдаг. Хэрвээ та тийм төрлийн хүн бол өдрийн тэмдэглэл хөтөлж хэвшээрэй. Энэ нь таны хувьд тархиа амраах хамгийн шилдэг арга юм шүү.
4. Алжаалаа тайлтал бүлээн ваннд орох
Бүлээн усанд орсноор цусны эргэлт сайжирдаг ба энэ нь зүрх судасны эрхтэн тогтолцоонд эергээр нөлөөлдөг. Нөгөөтээгүүр, бие махбод тайвширч, сэтгэл санаа ч дээрддэг.
5. Иогийн дасгал хийх
Хүн болгон иогоор хичээллэх нь ямар ач тустай байдгийг мэддэг. Тиймээс хичээллэе гэж боддог бол “маргааш маргааш” гэж хойш тавилгүй өнөөдрөөс эхлээрэй. Та анхлан суралцагч бол YouTube-ээс анхан шатныханд зориулсан иогийн хэдэн мянган бичлэг үзэх боломжтой.
Та тархиа яаж амраадаг вэ?