Хятадын эдийн засгийн хямрал гүнзгийрч, гангийн салбар, нүүрсний зах зээлээ “татаж унагаах” байдалд оржээ. Түүхий эдийн хамгийн том зах зээлийн хямрал ганц Монгол Улс гэлтгүй дэлхийн эдийн засагт бүхэлд нь нөлөөлдөг билээ.
- ДНБ-ийнх нь 30%-ийг бүрдүүлдэг үл хөдлөх ба барилгын салбар бүрэн хямарч, өрийн сүлжээ үүссэн
- Барилга, үл хөдлөхийн эрэлт буурснаар гангийн хэрэглээ багасаж, коксжих нүүрсний зах зээлийг эрсдэлд оруулсан
- Ажилгүйдэл даамжирч, залуу ажиллах хүчний бараг 20 орчим хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа
- Хатуу хөл хорио, цар тахлын нөлөөгөөр таваарын нийлүүлэлтийн сүлжээнд илт тасалдал үүссэн.
Гангийн үйлдвэрлэл, түүхий эдийн эрэлт багассанаас шалтгаалан коксжих нүүрсний зах зээлийн төлөв хүндхэн байна. Түрүүчээсээ Монголын ба гадаадын нүүрсний салбарын олон компаниуд алдагдал хүлээж байгаа. ANZ Research фирм энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэжээ.
Эх сурвалж: cnn.com, bloomberg.com