Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр, Төрийн хяналтыг сайжруулах зорилгоор Ерөнхий сайд дэргэдээ 1111 төвийг ажиллуулж, төрийн байгууллагуудтай холбоотой гомдол саналыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.
НДЕГ-ын дарга Д.Зоригттой холбоотой гомдол 1111 төвд ирсэн. Уг гомдол мэдээлэл нь гэрэл зургаар нотлогдсон тул Ерөнхий сайд холбогдох албан тушаалтныг чөлөөлөх үүргийг ХНХ-ын сайдад өгсөн.
Төрийн албан хаагч мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Төрийн албан хаагч ямар мөнгөөр, ямар хүмүүстэй, хэзээ хаана мөрийтэй тоглосныг шалгах, уг мөрийтэй тоглоомд төрийн өөр албан тушаалтан оролцсон бол хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайдад өглөө гэв.