Цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын иргэдийн автомашины цуваа Гүржийн хилийн боомт дээр 15 км урт үргэлжлээд байгаа.
Тэгвэл Гүрж улстай хил залгаа ОХУ-ын Умард Осетын бүгд найрамдах улсын захиргаа өчигдрөөс нутаг дэвсгэр дээгүүрээ дайран өнгөрөх автомашиныг хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.
Өөрөөр хэлбэл Гүржийн хилд хүрэх зорилготой Оросын бусад бүс нутгуудаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй байхаар болсон байна.
Хязгаарлалтаас зөвхөн нутгийн иргэдийн болон Гүрж улсын иргэдийн автомашиныг чөлөөлөх болсныг Умард Осетын засгийн тэргүүн Сергей Меняйло сошиал хуудсандаа мэдээлжээ.
Умард Осетын Верхний Ларс боомт цэргийн дайчилгаанаас зугтагсдын Гүрж улс руу гарах гол зам болоод байгаа.
Өчигдөр бас Москвагийн эрх баригчид цэргийн дайчилгааны зарлан дуудах хуудас авсан иргэдэд гадаад паспорт олгохоо зогсоож байгааг мэдээлсэн юм.
Эх сурвалж: AFP