Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарт хүнд нөхцөл байдалд байна. Нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгө 109,2 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнд Багануурын уурхай 61,3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхай 33 тэрбум, Шарын голын уурхай 14,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн хомсдолд орсон. Мөн эрчим хүчний үйлдвэр компаниуд ялгаагүй нөхцөл байдалд орсон.
Бид ОХУ-аас оргил ачааллын цагт баруун болон төвийн бүсээрээ цахилгаан импортолдог. 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37,8 тэрбум төгрөгт хүрэх нөхцөл байдал үүссэн. Энэ мэт эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар 432,8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тийм учраас 2022 оны 11 дүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тариф өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хооронд шийдвэр гаргаад явж байна.
Эхний ээлжинд айл өрхүүдийн дулаан цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй. Харин аж ахуйн нэгжүүдийн 5000квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, түүнээс дээш бол 28 хувиар нэмэгдүүлж тооцох тариф гарч байна. Эрчим хүчний үнэ тарифыг ойрын хугацаанд яаралтай нэмэхгүй бол гал алдах нөхцөл байдал үүссэн учир аргагүй эрхэнд ийм шийдвэр гаргасан.