Швейцарын International Institute for Management Development байгууллага жил бүр танилцуулдаг дэлхийн улс орнуудын дижитал өрсөлдөх чадварын эрэмбийг 2022 оны байдлаар гаргажээ.
Тус байгууллага 2017 оноос эхлэн дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байх чадварыг 54 хэмжүүрээр үнэлдэг болсон юм.
2022 оны судалгаанд дэлхийн 63 орон хамрагдсанаас Дани улс өмнөх оноосоо гурван байраар ахиж, анх удаа жагсаалтыг тэргүүлжээ.
Дараа нь АНУ, Швед улсууд удаалсан байна.
Азийн орнуудаас Сингапур улс энэ жил тавдугаар байраас ахиж, дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Өмнөд Солонгос өмнөх оноосоо дөрвөн байраар ахиж, жагсаалтын наймдугаарт бичигдсэн байна.
Хонконг есдүгээрт, Тайвань 11 дүгээрт, Хятад улс 17 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.
Харин Япон улс өмнөх оноосоо нэг байраар ухарч, 29 дүгээрт жагссан нь түүхэндээ хамгийн муу үзүүлэлт болсон байна.
Тус улсын хувьд олон улсын туршлага, бизнесийн авхаалж самбаа зэрэг дөрвөн үзүүлэлтээр 63 дугаарт эрэмбэлэгдсэн бол харин багш, оюутны харьцаа гэсэн ганц үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ.
Эх сурвалж: Kyodo News