ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж 48 цаг саатуулаад сулласан бөгөөд тухайн хэрэгтэй холбогдуулан шүүхээс өнөөдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Тодруулбал, аравдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих саналыг өнгөрсөн долоо хоногт шүүхэд хүргүүлсэн байсан ч тэрбээр шүүгчээс татгалзсанаар цагдан хорионы шүүх хурал хойшилж, өнөөдөр болсон юм.