Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн энэ тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэнийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.
Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөжээ. Маргааш буюу аравдугаар сарын 12-нд 71 кг-ын жинд Г.Анужин, 13-нд 76 кг-д Д.Дархижав, 14-нд гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөнө.