Улаанбаатарын утааны эсрэг дорвитой арга хэмжээ яаралтай авахыг шаардаж ээж, аавууд өнөөдөр жагсана. Энэхүү жагсаалыг Утааны эсрэг ээж аавуудын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд тайван жагсаал 12.00 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ.
Утааны эсрэг ээж аавуудын нэгдсэн жагсаалд оролцож буй иргэн танд зохион байгуулж байгаа ээж аавуудаас дараах зөвлөмжийг хүргэж байна.
Та 12 сарын 26 ны өдөр 12 цагт ирэхдээ
– Хамгийн дулаан хувцасаа өмсөж ирнэ үү. Гадаа хүйтэн тул бүгдээрээ яг цагтаа цуглаад богино хугацаанд жагсаалаа хийгээд тарцгаая.
– Жагсаалын үеэр халуун аарц, цай, маск тараах хувь хүн байгаа боловч аль болох өөрийн хувийн бэлтгэлтэй ирэх нь зөв шүү.
– Жагсаалын үеэр Утааны эсрэг өөрийн бэлдсэн уриа лоозон барьж ирвэл сайн. Гэхдээ бид утааг бууруулах яг бодит үр дүнд хүрэхийн тулд дуу хоолойгоо илэрхийлж байгаа учраас аль нэг нам, улстөрчлүү нэр заан дайрах агуулгагүй байх ёстойг анхаарна уу!
– Та бид тайван замаар жагсаалаа хийх болно. Тиймээс жагсаалын үеэр эмх замбараатай байж эв эеийг хичээгээрэй аав ээжүүдээ.
эх сурвалж: sorgog.mn