Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Танаа
Хүсэлт гаргах нь 2016.12.26
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж тус хуулийн
төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа нь \”Үндсэн хууль” болон \”Хууль УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн
мэдүүлэх журмын тухай хууль”-ийг зөрчиж
байгаа мэт харагдаж байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа эрх ашиг нь
хөндөгдөж буй бусад талуудад мэдээлэл
өгч, судалж танилцах хугацаа, боломж олгоогүй. Түүнчлэн уг хуулийн төслийг,
боловсруулахдаа тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж
байгууллага, хэрэглэгчид үүсэх зардлын тооцоо, судалгаа, эдийн засгийн үр
нөлөө, нэгж хэрэглэгчээс төлөх төлбөрийн тооцоолол огт хийгдээгүй байгаа юм.
Уг хуулийн төсөл одоогийн хувилбараар батлагдсан тохиолдолд орон даяар
телевизийн үйлчилгээ авдаг 730 мянган өрхийн сард төлөх төлбөр эрс нэмэгдэж,
энэ нь эдийн засгийн хямралын үед ард иргэдэд бас нэгэн шинэ санхүүгийн дарамт
шууд нэмэгдэхээр байна.
Мөн энэхүү хуулийн төслийг 2016 онд багтаан УИХ-д өргөн барихаар бүх
нийтийн тэмдэглэлт баяр амралтын өдөрт тааруулан ажлын хэсгийг хуралдуулж
байгаа нь 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх \”Хууль тогтоомжийн тухай хууль”-ийн үйлчлэлээс зайлсхийх гэсэн үйлдэл гэж үзэж байна.
Иймээс энэхүү хуулийн төслийг телевизийн олон суваг дамжуулагч үйлчилгээ
эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон телевиз үзэгчдийн төлөөлөл дэмжихгүй гэдгээ
үүгээр илэрхийлж байна. Эрхэм Ерөнхий сайд та бидний хүсэлтийг хүлээн авч эдийн
засгийн хямралын үед ард иргэдэд санхүүгийн шинэ дарамт үүсэх нөхцөл байдлаас
урьдчилан сэргийлнэ гэдэгт итгэлтэй байна.
Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ТББ
Телевиз үзэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг
ДДЭШ ТВ
Сансар Кабель
MNBC
Скаймедиа
Юнивишн
Талст Кабель