Тайландын нийслэл Бангкок хотод усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд боллоо.
Тэмцээнд Монгол Улсаас Б.Энххүслэн өрсөлдөв. Тэрбээр зургаан зайд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд дэлхийн аваргын “В” цагийг биелүүлсэн анхны монгол тамирчин болсныг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.
Б.Энххүслэнгийн үзүүлсэн амжилтууд:
- 50m Freestyle – 26.54 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅
- 800m Freestyle – 8:47.20 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅
- 100m Freestyle – 56.08 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅
- 200m Freestyle – 1:58.23 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅 𝑩 𝑻𝑰𝑴𝑬
- 100m Breaststroke – 1:12.50 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅
- 200m IM – 2:17.49 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅