Нууц байх ёстой хэргүүд сүүлийн үед задарч байна. Тухайлбал, иргэн Ж.Энхжаргалантай холбоотой асуудал үүссэн. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү хэмээсэн сэтгүүлчийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
Тэрээр “Сэтгүүлчид өөрсдөө хамгийн түрүүнд мэдээлэл олж авдаг. Яаж авдгийг нь би огт мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилладаг нэр бүхий ажилтнууд байдаг гээд албаны шалгалт явуулж үзсэн. Тогтоогдоогүй. Сая таны ярьсан асуудал дээр шалгалтын ажиллагаа явуулъя. Та бүхэнд эргээд мэдээлье.
Улсын нууц задруулсан хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгана. П.Сайнзориг бид хоёр Нууцын тухай хуулиар гарын үсэг зурж авдаг тодорхой цөөхөн хэдэн нууцын материал байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээлэл манайд байдаггүй” гэлээ.