УИХ-ын тамгын газраас 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны аравдугаар сарын ирцийн мэдээг гаргажээ. Өнгөрөгч аравдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан найман удаа хуралдсан бөгөөд үүнээс УИХ-ын гишүүн Д.Ганбат хамгийн олон буюу таван удаа ажлаа тасалсан байна.