Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг сайд нар танилцуулж байна. Орхоны хөндийд шинэ хот байгуулахаар болж байгаа талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. 3.4 сая хүн амын нутагшил, суурьшилтын төлөвлөлтөд тооцож үзэхэд олон хот, тосгоныг барих боломжгүй. Учир нь ажлын байраа дагах ёстой. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах Хөшигийн хөндий, Өмнийн говийн сумдыг хот болгох, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихаар боллоо.
Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлах гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого юм. Шууд баригдчихгүй.
Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрэн, Уйгар, Уйгарын хар балгас, Эзэн Чингис хааны үеийн Хархорин хот гээд өвөг дээдсийн минь суурин байсан дурсгалт газрууд бий” гэв.
За маш зөв байна. Орхоны хөндийд шинэ хот буюу улсын нийслэлийг барьж байж л улаанбаатаарын түгжрэл агаар хөрсний бохирдол шийдэгдэнэ. Энэ хотоо яаралтай барьж эхлэх хэрэгтэй.
Улсын их хурал, Засгийн газрын сүүлийн 30 жил гаргасан хамгийн зөв бол орхоны хөндийд шинэ нийслэлийг байгуулахаар гаргаж байгаа энэ шийдвэр юмаа. Баяр хүргэе. Амжилт хүсье.