-Х.НЯМБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГҮҮД УДАХГҮЙ ШҮҮХЭД ШИЛЖИНЭ-
-АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хууль бусаар буюу бүртгэлгүйгээр хилээр нүүрс гаргаж байгаа хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хүний эрх ашиг хөндөгдөж байх шиг байна. Тухайлбал, “Страто” компанийн хамаарал бүхий хүн хүртэл олон нийтийн сүлжээнд “Ерөнхий сайдыг үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг чам шиг хорьж цагдан, эрхийг нь хязгаарлахгүй” гэх агуулгатай нийтлэлүүдийг тавьж байна лээ. Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжих байх. Олон нийт сонор соргог анхааралтай ажиглах ёстой. Шүүх дээр элдэв орон зай гарч, Хөгжлийн банкны гэх мэт дуулиант хэргүүд удаашрах, хэн нэгэн шалгагдахгүй үлдэх вий. Мөрдөх байгууллагууд дээр дурдсан олон хүнд хамаарах хэргүүдийг бүхэлд нь шүүхэд шилжүүлэх ажил хийгдэж дуусаж байгаа. Араас нь нүүрсний хэрэг шилжинэ гэдгийг хэлье.