-Дэлхийн хүн амын 2022 оны тайлан гарлаа-
НҮБ-ээс гаргасан “Дэлхийн хүн амын байдал-2022” тайланд дурдсанаар, энэ сарын 15 гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрэх бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 8.5 тэрбум болж өсөхийн зэрэгцээ 2050 он гэхэд 9.7 тэрбум, 2080-аад онд 10.4 тэрбум орчимд хүрч 2100 он хүртэл энэ түвшнээ хадгалах болно гэж тооцсон байна.
2050 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь Конго, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани зэрэг найман улсад төвлөрөх болно гэж төсөөлжээ. Харин Энэтхэг улс 2023 он гэхэд хамгийн олон хүн амтай улс болж, 2050 он гэхэд 1.7 тэрбумд хүрэх төлөвтэй гэж уг тайланд дурджээ.