Улаанбаатараас Австралийн Сидней хот хүртэл гурван тивийг дамжин 50 мянган километр замыг машинаар туулж яваа гэр бүл монголчууддаа нэгэн мэдээллийг хүргэлээ.
Тэд Пакистан улсын Мултан хотын амьтны хүрээлэнд монгол тэмээ байдгийг дуулаад хэрэг болгон зорин очжээ. Хоёр бөхтэй монгол тэмээ өөрийг нь зорин очсон монголчуудаа хөөс, хөөс гэхийг сонсоод нулимс бөмбөрүүлэн дагасан тухай аялагч залуу ярьж байна.
“Энэ тэмээ эхийнхээ хээлэнд Монголоос ирсэн. Ингэ нь үхчихсэн. Өнчин тэмээ” гэх мэдээллийг амьтны хүрээлэнгийн ажилтнууд өгчээ. Харин нутгийн нэг эмэгтэй тэмээг байсхийгээд нэг эргэж ирдэг гэж хэлсэн байна.
Эцэст нь аялагч залуу монгол малчдыг таван хошуу малаа гадаадын улс орнууд руу битгий экспортлоорой хэмээв.