Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 –р ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс 4 настай хүүхдийн амь насыг аварчээ.
Тодруулбал, Хоёр хүү түлээгээ хагалж байхдаа ямар нэгэн юм дэлбэрэх чимээ сонсжээ. Улмаар хажуу айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйн очиход гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарсан байна. Хүүхдүүд гэрийн цоожийг чулуу модоор цохиж онгож дүрэлзэн асаж буй галын хажууд сууж байсан хүүг аюулгүй авч гарсны дараа гэр нурж унасан байна.
Ийнхүү шатаж буй гэрээс дөрвөн настай хүүхдийг эсэн мэнд аварсан хоёр хүүг Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагнажээ.