УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрээр “Үүсгэн байгуулагчаасаа салсан нам удаан оршин тогтнодог. МАН дэлхий дээрх хамгийн урт настай нам. 100 жилийн түүхтэй.
Учир нь тус нам үүсгэн байгуулагч нараасаа салж чадсан. Анхны 7-гоо буудан хөнөөсөн шүү дээ.
Дараа дараагийн намын дарга нар энэ намыг өөрийн өмч гэж үздэггүй.
Ажлаа хийгээд хариуцлагаа үүрээд, дараагийн хүндээ шилжүүлдэг. Харин АН-д тийм зүйл алга. Манай намыг үүсгэн байгуулагчид Ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүн болсон.
Залуу гишүүд тэдний төлөө гутлын улаа эргэтэл зүтгэсэн. Гэтэл тэд дахин дарга болох юм гэнэ. Залуучууд тэднээс залхаж байна. Тэд тонилох хэрэгтэй. Намаа хэнд өгөхөө би мэднэ гэх зэргээр намыг өмчилж болохгүй” гэв.