УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргасан. Хуулийн дагуу 15 хоногийн дотор уг сонсголыг явуулах ёстой. Маргааш эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд шийдвэрийг гаргана. Засгийн газар ойрын үед хуралдаж, офтэйк гэрээг нууцаас гаргах шаардлагатай.
УИХ энэ ондоо багтаж Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Нүүрстэй холбогдуулан төмөр замтай холбоотой асуудлыг ярьж шийдвэрлэх шаардлагатай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярих хэрэгтэй гэж үзлээ” гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ыг тараах тухай саналыг Ерөнхийлөгчөөс УИХ-д ирүүлээгүй гэдгийг дурдаад “Бид чинь Үндсэн хуультай. Үндсэн хуульд зааснаар УИХ тарах тарах шийдвэрийг өөрөө гаргадаг. Гэхдээ Ерөнхийлөгч санал гаргаж болно. УИХ тарахтай холбоотой асуудлыг намын бүлгээр болон Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй. Улс төрийн хямралгүй байх ёстой” гэв.