ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён И.К.Азизовын үүрэгт ажил дуусгавар болж тэрээр нутаг буцахаар болоод байгаа аж. Иймд тэрээр нутаг буцаж байгаатай холбогдуулан манай зарим сайд нартай уулзалт хийж байгаа аж.
Тодруулбал,түүнийг өчигдөр /2022.12.26/ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр Искандер Кубарович Азизов 2013 оноос хойш Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийлсэн байна. И.К.Азизов нь манай улсад элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол улсын дотоод асуудалд оролцсон хэмээн зарим иргэдээс багагүй шүүмжлэл хүртээд байсан билээв