Дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга Пеле таалал төгссөнтэй холбоотойгоор Бразилд гурван өдрийн гашуудал зарлажээ. Энэ талаар тус улсын засгийн газрын албан ёсны сайт дээр мэдээлсэн байна.
“Эдсон Арантис ду Насименту таалал төгссөнтэй холбоотойгоор энэхүү зарлиг нийтлэгдсэн өдрөөс эхлэн гурван өдрийн туршид үндэсний хэмжээний гашуудал зарлаж байна” хэмээн өгүүлжээ.
Пеле 12 дугаар сарын 29-ний өдөр Бразилын Сан-Паулу дахь хувийн эмнэлэгт таалал төгссөн юм. Пелетэй салах ёс хийх ёслол нэгдүгээр сарын хоёрны өдөр “Сантос” клубийн цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Улмаар нэгдүгээр сарын гуравны өдөр Экуменикийн оршуулгын газарт оршуулах юм байна.