Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг МАН-ын Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар томилогдож байгаа. Тиймээс түүнийг дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлөх юм байна.
Тодруулбал, маргаашийн Засгийн газрын хуралданаар Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалаас чөлөөлөх аж. Түүнийг 2020 оны долдугаар сард тус албан тушаалд томилсон юм.
Мөн МАН-ын Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяаг томилсон. Тиймээс түүний оронд Д.Амгаланбаатарыг томилсон байна. Д.Амгаланбаатар нь Ерөнхий сайдын Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Үүнээс өмнө Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ.