Ардчилсан
намын даргын төлөө таван хүн өрсөлдөж байна. Сурталчилгааг хэвлэл мэдээллээр
явуулахыг хориглосон учраас өрсөлдөөн далд хэлбэрээр өрнөж байгаа харагдав.
Зарим нэр дэвшигчээ шоронд явуулж, зарим нь нэрээ татах тухай яригдаж байхад
зарим нь нэгдүгээр хүнийг муулж, зарим нь эх түүхээ гутаан доромжилж байх
жишээтэй.
Уг
нь улс орноо хөгжүүлэх, намын бодлогоо шинэчлэх, бугласан системийг задлах гээд
л ярих, амлах зүйл олон л баймаар. Гэтэл хөршийнхөө хүүхнийг муулж суугаа авгай
нар шиг л бие биенээ хэмлэцгээж байна. Саяхан тэдний өндөр боловсрол эзэмшсэн
мундаг улс гэдгийг АН-ын албан ёсны цахим хуудаснаа мэдээлсэн байв.
Гэтэл
ярьж хэлж байгаа зүйлс, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь өдрийн наранд
хүүхдээ салхилуулж байгаа айлын авгай нар шиг л байх юм. Нэр дэвшигчид дундаа
залуу, арлын оронд боловсрол эзэмшсэн, бас ч болоогүй Монгол Улсын Боловсролын
салбарыг удирдаж байсан Л.Гантөмөрийн хувьд л гэхэд намын гишүүд
дэмжигчидтэйгээ уулзах үеэр \”Өгөөдэй хааныг архичин байсан” хэмээн доромжлоод
зогсож байх нь тэр. АН-ын даргаар ажиллах гэж байгаа хүнд их түүхээ муулах,
түүгээрээ өөрийгөө магтах шаардлага байсан уу. Эсвэл үүнээс өөр ярих зүйлгүй
хүн үү? Тийм бол хорь гаруй жилийн түүхтэй улс төрийн манлай хүчнийг удирдах
чадамжгүй нэгэн юм аа гэдгээ л батлан харуулж байна даа.
Цэнхэрхээн тэнгэртээ
цэцэн цэлмэг миний Ази
Түүхээн бүтээсэн
Түмнээ замчилсан
Цал буурал алдартнуудыг
Цагын саалтанд мартдаггүй юм
Хас төр нь уналаа ч
Хаадаан бид муулахгүй
Хальтирч гарсан алдааг нь
Харааж байхыг нь дуулаагүй
Анхны сумаар онох гэж европ шиг бид
онгирохгүй
Алдаж байж онодог ёсыг бид андахгүй
Их ололтыг дагаж их алдаа явдаг юм
Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй юм… /Р.Чойном \”Ази тивд би төрсөн” шүлгийн
хэсгээс/