Иргэн Д.Мөнх-Эрдэнийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэдэг үндэслэлээр сар гаруйн хугацаанд цагдан хорьсон. Харин Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хориог цуцалж, батлан даалтад гаргах шийдвэрийг энэ сарын 15-ны өдөр гаргасан юм.
Гэвч прокуророос тус дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор болжээ. Шүүхийн дэлгэрэнгүй шийдвэрийг эргэн мэдээлнэ.