Олон улсын валютын санд дайнд нэрвэгдсэн Украин улсад 15.6 тэрбум ам.долларын зээл гаргахаар болжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
Украин улс дайн эхэлснээс хойш анх удаа тус байгууллагаас зээл авч буй нь энэ аж. Мөнгө ирэх долоо хоногоос Украины дансанд орох ажээ.
ОУВС дүрмээ зөрчин, төлөгдөхгүй байх эрсдэлтэй зээл гаргасныг хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, Украинд өрнөж буй дайн нь системийн дайн бөгөөд ОУВС аль талд нь ажилладгийг харууллаа гэжээ.